Бүсгүйчүүдийн гоо сайханд зориулсан мэргэжлийн зөвлөгөөг "VIDAL” салонтой хамтран цувралаар хүргэж байгаа билээ. Өмнөх дугаартаа “Vidal” салоны nail artist Х.Наранцацралын "Хумсны арчилгаа"-ны зөвлөгөөг хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаагийн дугаарт "Үсээ хэрхэн хооллох" вэ сэдвээр Монгол Улсын Мастер Үсчин, “VIDAL” салоны захирал Даваасамбуугийн Одонгоо үзэсгэлэнт бүсгүйчүүддээ өөрийн үнэт зөвлөгөгөө хүргэлээ.

 

 

Монгол орон эрс тэс уур амьсгалтай болохоор энэ нь бүсгүйчүүдийн үсэнд ихээхэн нөлөөлдөг байна. Хүний үс агаарын бохирдол болон гадны нөлөө, химийн бүтэгдэхүүний оролцоотойгоор хүний үс маш их гэмтдэг аж. Шампунь, тэжээлийн тосоо буруу хэрэглэснээр хүний үс хамгийн ихээр гэмтэж байдаг гэдгийг Д.Одонгоо маань онцлов.

Хүний үс гэдэс өлсдөгтэй адил өлсдөг. Өөрөөр хэлбэл, хүний үс хуурайшиж тэжээл их нэхэж байдаг гэсэн үг.

Шампунь, тэжээлийн тосны буруу хэрэглээ

Тухайн хүн өөрийнхөө үсэнд тохирсон шампунийг хэрэглэж өгөх нь зүйтэй гэнэ. Жишээлбэл, таны үс хагтлаа гэхэд үргэлж л хагны эсрэг шампуниа хэрэглэх нь буруу. Хүн толгой өвдөхдөө эм уудаг. Харин өвдөхөө болиод ирэхээр эмээ уухаа зогсоодог. Үүний адилаар хагтай үсний шампунь хэрэглэсэн үснийхээ хагийг арилаад ирэнгүүт нь бол өөр шампунь хэрэглэнэ зохистой юм байна. Насан туршдаа тэр хагтай үсний шампуниа хэрэглээд л явахгүй гэдгийг анхааруулсан шүү.

Хүний үс өлсдөг. Энэ нь тэжээл дутагдаж байгаа юм. Гэмтэлтэй, хагтай, хуурай, тослог гээд олон янзын ауудалтай хүний үс тулгардаг. Тийм болохоор өөрсдийнхөө үсэнд тохирсон шампуниа зөв сонгож хэрэглэх нь нэн чухал ажээ.

Шампуниа зөв хэрэглэх дараалал

Үсээ бага зэрэг чийглээд дараа нь шампуниа түрхээд сайхан хөөсрүүлээд 5-8 минут хугацаанд хөөсийг хуйханд шингээж өгнө. Ингэж байж шампуний тэжээллэг чанар нь хуйхандаа үйлчилдэг гэдгийг онцгойлон анхааруулав.

Хуйхандаа шампуниа түрхээд массаж хийж өгөх хэрэгтэй. Массаж хийсэн тэрхүү хөөс нь овоороод ирэхээр нь тодорхой минутанд байлгах нь чухал. Тэгж байж үсний хуйх шампаниунаас авах ёстой тэжээлээ авдаг байна.

 

Үсний тэжээлийн тос, маскыг хэрхэн зөв хэрэглэх вэ

Манай бүсгүйчүүд тэжээлийн тос, маскыг маш буруу хэрэглэж байгаа нь харагддаг.

Хими, будаг хийсэн үсэнд зайлшгүй ангижруулагч хэрэглэх ёстой. Яагаад гэхээр хүний үс норохоороо самрын хайрс шиг дэлгэгддэг. Ингэхлээрээ угаасны дараа арзайдаг ийм болсон үсийг ангижруулагч хэрэглэн дэлгэгдсэн давхаргыг буцааж хааж өгдөг.

Тэжээлийн тос нь үсний хоол. Гэтэл үүнийгээ буруу хэрэглэдэг. Бид нар усанд орсны дараа арьс хуурайшсан байдаг. Тэрэн шиг үс маань хуурайшдаг байна. Энэ нь үсэнд хоол, тэжээл дутагдаж байгаа нь илрэл бөгөөд тэжээлийн тос, маскыг хэрэглэх зүйтэй гэнэ. Тэжээлийн тосоо хэрэглэхдээ үсний угтаа шаваж хэрэглэхгүй. Энэ бол хамгийн буруу гэдгийг захисан. Тос, маск нь маш отгон найрлагатай.

Үсний хуйхнаас 1-1.5 см зайтай шулуун байдлаар үсний үзүүр хүртэл гулгуулж түрхэх нь зөв. Тэрнээс биш үсийг даавуу мушгиж байгаа мэт мушгиж болохгүй шүү бүсгүйчүүд ээ.

Үс мушгивал маш амархан хугардаг. Тийм болохоор үстэйгээ маш зөөлөн аргаар харьцаж угаасны дараа бага зэрэг дарж алчуураараа усыг нь шавхах хэрэгтэй. Үс өөрөө амьтай зүйл болохоор маш сайн болгоомжтой хандан тэжээлээр хоолоор хангаж өгч байгаарай гэдгийг бүсгүйчүүддээ хэлье.

Хүний хуйх амьсгалж байдаг. Гэтэл хуйхандаа тос, макс, ангижруулагчийг түрхвэл амьсгалах аргагүй болгож бөглөчихдөг. Харин хуйханд түрхдэг тусгай урсдаг шингэн төрлийн ус шиг витамин, тэмжээлийн тоникийг бол хэрэглэж болно.

Тэжээлийн тос, ангижруулагчийн зохистой хэрэглээ

Хүний үс өөрөө амархан дасамтгай. Тухайлбал, өдөр болгон угаадаг үс маань үүндээ дасчихсан байдаг. Угаахгүй бол тос нь ялгараад зууралдаж эхэлдэг байна. Манай орны нөхцөлд цаг агаарын эрс тэс уур амьсгалтай болохоор үс маш ихээр гэмтдэг. Өвөл нь үс даарч хугардаг. Зун нь наранд халж түлэгдэж, өнгөө алддаг. Хавар, намар нь салхи шороонд хугарч, хуурайшдаг. Тийм болохоор малгай сайн өмсөх хэрэгтэй.

Тэжээлийн тосыг долоо хоногт 2-3 удаа хэрэглэнэ. Ингэхдээ ангижруулагч хэрэглэхгүй. Ангижруулагчийг үсээ угаах болгондоо хэрэглэж болно. Харин тэжээлийн тос хэрэглэсэн тохиолдолд ангижруулагч хэрэглэхгүй.

Энэ хоёрыг хэрэглэж байхдаа тодорхой хэмжээний хугацаанд заавал байлгасныхаа дараа усаар зайлж угаана гэдгийг анхаараарай.

Ангижруулагчаа үсээ угаахын өмнө хуйхандаа түрхээд сүүлд нь шампуниараа угаах ёстой гэсэн мэдээлэл сошал ертөнцөөр түгээд байгаа. Тэгвэл энэ нь маш буруу ойлголт гэнэ шүү.

Үсээ шампуниараа угаасны дараа ангижруулагчаа хэрэглэх нь зөв. Ангижруулагчийг хүний үсний хайрсан давхаргыг хааж өгөхийн тулд хэрэглэдэг. Хими, будаг хэрэглэсэн үсэнд хэрэглэвэл үс зөөлөрнө.

Үсний индүү, лакыг хэрэглэхдээ анхаарах зүйл

Үсний индүүгээ өндөр градус дээр нь тавьж болохгүй. 160-170 градустай байхад болно. Ингэхдээ индүүний өмнөх цацлагийг хэрэглэж хэвшвэл үсээ гэмтээхээс хамгаална. Мөн үсний лакыг хэрэглэсэн тохиолдолд үсээ тэжээлээр сайн хангаж өгөх хэрэгтэй гэнэ. Ингэж байж үсээ их гэмтлээс сайн хамгаалж чадна шүү бүсгүйчүүд минь.

 

Монгол Улсын Мастер Үсчин Д. Одонгоогийн үсэндээ хэрэглэдэг бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

 

Тэрбээр энэхүү бүтээгдэхүүнийг өөрөө хэрэглэдэг бөгөөд Монгол бүсгүйчүүдийн үсэнд илүүтэй тохирдог гэнэ.

 

Химийн найрлагатай шампуни хэрэглэсний дараа үс унах, хугарах, хуйх загатнах, хуурайших, хагтах зэрэг асуудлууд бий болдог аж. Тэгвэл дээрх бүтээгдэхүүнийг алимнаас гаргаж авсан амин хүчил болон байгалийн өнгөц идэвхитэй бодис ашиглаж хийжээ. Тиймээс хуйхнаас үзүүр хүртэл ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэггүй гэнэ.