“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн нууц бичлэг олон нийтийн цахим сүлжээнд тарснаар найруулагч Б.Баатар болон санаачлагч, хөтлөгч П.Анужин нарын нэр хүнд унаад байгаа билээ. Тэгвэл тэд тус нэвтрүүлгийг дахиж хийхгүй гэдгээ мэдэгджээ. Тодруулбал Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын зуун эрхэмд орж буй дүрс бичлэгийн олон нийтэд цацагдаагүй, нууц үлдсэн зарим зүйлийг олон нийтийн сүлжээгээр цацсан. Тухайн үед найруулагч Баатар болон хөтлөгч Анужин нар оролцогчдоос асуулт асууж, ховын шинжтэй зүйл ярин, ёсзүйгүй байдлаар тулган шаардаж яриулж байсан бөгөөд тэдний яриаг олон нийтэд түгээхгүй гэж байгаа бичлэг юм. Харин херогийнхон уг бичлэгийг хулгайд алдсан хэмээн хэвлэлээр тайлбар хийж, бүх сүлжээнээс тухайн бичлэгийг утсгуулсан билээ. Тэр үед харин Н.Энхбаяр Солонгост явж байсан аж. Ямартай ч уг бичлэг олон нийтэд ил болсноор нэвтрүүлгээ зогсооход хүрсэн байхыг бодоход П.Анужин Баатар нар дахин нэвтрүүлэг хийх нэр нүүргүй болсон бололтой.

Н.Ганаа