Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны манай улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбоотойгоор өнөөдөр Олимпийн гудамж, Гандийн гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их Монгол улсын гудамж, Нийслэлийн гудамж зэрэг зарим замын хөдөлгөөнийг хэсэгчилэн хаах тул иргэд та бүхэн нийтийн тээврийг сонгож замын хөдөлгөөд оролцох, хаагдаж буй тухайн замыг сонгож явалгүйгээр бусад чөлөөлтөй замыг сонгох, Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн бие биеэндээ хүндэтгэлтэй хандаж оролцохыг зөвлөж байна. Мөн Авто радио 96.3-аар тухайн зам орчны хөдөлгөөнийг хэсэгчилэн хаах, бусад чөлөөтөй замын талаар тогтмол мэдээ мэдээллийг хүргэж ажиллана.