2016 оны 1 дүгээр сарын 23, 24-ний өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 603 авснаас зам тээврийн ослын 501 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж бүртгэгдэж, 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 7, явган зорчигч 1, Зам тээврийн осолд хүүхэд өртөөгүй. Үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 0 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: БЗД-ийн нутаг Дандарбаатарын гудамж, Офицерийн аюулгүйн тойргийн хойд замд марк дугаар нь тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 26 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээн осол хэргийн газрыг орхиж явсан байна.

ЧД-ийн нутаг Чингэлтэйн өргөн чөлөө Хайлаастын замд Т.Prius маркийн авто машины жолооч Б нь Wolksvagen Toureg маркийн Ө жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 36 настай эрэгтэй С гэмтсэн. Жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсноос уг осол гарчээ.

Хөдөө орон нутагт: Төв аймгийн Жаргалант сумын нутаг Чавганцын гуу гэх газар Т.Prius маркийн авто машины жолооч Б нь T.Cheizer маркийн Ц жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 30 настай эрэгтэй Ү нас барсан.