Улс төр хэмээх инээдтэй ч юм шиг, эмгэнэлт ч юм шиг жүжгийн тайзан дээр залуухан Гамлет “Орших уу эс орших уу” хэмээн өөрөөсөө асууна. Уг нь тэр өөрийн сэнтийдээ суугаад улс орныхоо төлөө санаа нь зовниж бодлого шийдвэр гаргах ёстой.

Тэр иргэдийн төлөө ажиллах ёстой. Түүнд иргэдэд өгсөн амлалт бий. Түүнийгээ биелүүлэхийн төлөө цаг наргүй зүтгэх ёстой. Харин түүнийг эдийн засаг хямарч, гадаад дотоодын өр нэхэгдэж, иргэдийн амьдрал доройтож улс орших ус орших хэмээн өөрөөсөө асууж байхад албан тушаал нь орших уу оршуулагдах уу хэмээн шинэ асуулт гараад ирлээ. Монголчууд нохойн дуу ойртож байна гэдэг дээ үүнтэй адил сонгууль дөхөж байна. Дөрвөн жилийн хугацаатай жүжиг сүүлийн үзэгдэлдээ орчихлоо. Хэдхэн хоноод Монгол түмний хоёр том баярын нэг Цагаан сар болох гэж байна. Гэтэл монголчууд ирэх мичин жилийг Ерөнхий сайдгүй угтах уу.

 

Б.Төгөл