Засгийн газрын ээлжит хуралдааны товч мэдээг хүргэж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан

Салдангийн Эрдэнийг Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суух Ерөнхий консулаар томиллоо.

- Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын санхүүжилтийн талаар хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ.

- Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улсын иргэний харъяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд, зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.

- Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах , хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлалуудыг тус тус баталлаа.

- УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарын санаачлан боловсруулсан “Газар хөдлөлтийн гамшгаас Урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжлээ.

- УИХ-ын гишүүн А.Бакейн санаачлан боловсруулсан УИХ-ын чуулганы Худалдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.

- Монгол Улс болон Унгар Улсын хооронд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын протоколын төслийг хэлэлцэн дэмжиж, уг протоколд гарын үсэг зурахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд зөвшөөрлөө.

- “Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн бүрэлдэхүүний тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт орууллаа.

- “Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нийтийн тээврийн авто буудлыг шинэчлэн байгуулах төсөл”-ийн концессын гэрээг байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгав.

- “Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа дуусаагүй төрөх эмнэлгийн барилга” төслийн концессын төрлийг өөрчилж, “шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх” гэснийг “барих-шилжүүлэх” төсөл болгон, уралдаант шалгаруулалт явуулахаар шийдвэрлэв
-