УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт ирэх 2016 оны сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн. Гэтэл тэрбээр хэлснээсээ буцаж Дорнод аймагт нэр дэвшиж магадгүй талаараа өөрийн цахим хуудаснаа бичжээ. Ирэх сонгуулиар Дорнод аймагт МАН-аас Н.Номтойбаяр, бие даагч Х.Болорчулуун /МАН-д орж нэр дэвших/-ээр яригдаж байгаа аж. Энэ нь М.Зоригт сайдын дургүйцлийг хүргэсэн учир тэрбээр хэлснээсээ буцаж, "Үнэн бол дэвшинэ ээ. Аймгаар нь тоглуулахгүй" хэмээн жиргэжээ.