Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас /МХЕГ/ cap шинэ дөхөж буйтай холбогдуулан буузныхаа доор гялгар цаас тавьж жигнэхгүй байхыг санууллаа.

Жигнүүр дээр дэвсэх зориулалтаар худалдаалагдаж буй гялгар уутны 20 хувь нь нянгаар бохирлогдсон, 10-15 хувь нь гэдэсний савханцар үүсгэгч нянтай байдаг аж.

Түүнчлэн гялгар уут нь өндөр хэмийн халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензил, тлуол зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулж, тэр нь хүнсэндээ шингэж элэгний хорт хавдар, ходоодны шархлаа үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг байна.

Тиймээс удахгүй болох cap шинийн баяраараа буузны доор гялгар цаас тавьж жигнэхгүй байхыг МХЕГ-аас анхаарууллаа.