Цөөхөн Монголчууд нэгнээ бүрэлгэсээр байгааг та бүхэн мэдэж буй биз ээ. Хатуу ч гэлээ энэ үнэн үгний цаана яагаад гэсэн асуултад хариулт бий.

Зам тээврийн осол өдөр болгон гарсаар буурахгүй байна. Сүүлийн саруудад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байгаа харамсалтай мэдээг байнга дуулсаар.

Жолооны ард суусан хурд хэтрүүлэгчид, согтууруулах ундаа хэрэглсэн үедээ жолоо барьсан, замын хөдөлгөөний дүрмийг мөрдөөгүй зэрэг шалтгаанаас болж гурван сая хүрэхгүй бид хоромхон зуурт нэгнийхээ амийг авч одож байна хэмээн олонтаа сийрүүлэн буулгаж байгааг жолооч нар минь ухамсарлаад өгөөч гэж гуйя.

Зорчиж буй зам нь түгжрээд эхлэнгүүт явган хүнийг замыг булааж явдаг нь дээрэнгүй зантай гэхээс өөр хэлэх үг олддоггүй. Хэдэнтээ ийм үйлдэлтэй таарч байсан ч тоохгүй өнгөрөөдөг байв. Гэтэл энэ сарын 26-ны өглөө эрт явган хүний зам дээр алхаж яваа охиныг дайрах дөхсөн үйлдлийг хараад дуугүй байж болохгүй нь. Энэ охин араас нь гэнэт машин дайраад ороод ирнэ гэж санаагүй тэнд явж байсан би ч тэгж бодоогүй. Хөөрхий охин өөрийг нь дайрах нь гэж айсандаа "муухай" ориолоод л үлдэх нь тэр. Нөгөө жолооч нөхөр түгжрээтэй замаасаа гарч чадсандаа хээв нэг бах нь ханаж байгаа бололтой хурдаа нэмээд алга болж өгсөн. Харин түүнд энэ зам дээр яваа хүмүүсийн амь падгүй гэдгийг түүний энэ үйлдэл харуулсан.

 

 

 

Өөрийгөө түгжрэлээс хурдхан гарч чадах арга сэдсэн сүйхээтэй эрс гэж боддог дүрэм зөрчигчид бас араас нь хэд хэдээрээ цував. Тэгэхдээ бас л өөрийнхөө явах ёстой замаараа мөрөөрөө алхаж яваа залууг дайрах шахсан. Эрэгтэй хүн гэсэндээ омголон зан гаргаж машиных нь өмнө тулж зогсоод эсэргүүцлээ илэрхийлээд авна лээ. Харин хүүхэд, ахмад настан, эмэгтэйчүүд яах болж байна. Тэднээс айж, эмээж зугтахгүй л бол дөрвөн дугуйных нь нөхөөс болоод үлдэх үү? Жолооч нар та бүгд хутга барьсан алуучирнаас өөрцгүй зан гаргадаг гэдгээ ухаарах цаг хэдийн ирсэн юмсан.

Явах ёстой замаараа яваагүй байж явган зорчигчдийг та нар дээрэлхэхээ хэзээ болих вэ.!!!!

 

 

 

2006 онд Нийслэл хотод 69 мянга орчим машин замын хөдөлгөөнд оролцдог байв. Тухайн үед 483 цагдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байжээ. Харин 2014 онд нийслэл хотод 45 0000 гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байсан бол 2015 онд улсын хэмжээнд 789417 тээврийн хэрэгсэл бүртгэгджээ.

 

 

 

Харамсалтай нь замын хөдөлгөөнд оролцаж байгаа машинд хяналт тавих алба хаагчидийн 455 цагдаа ажиллаж байна. Үүнээс харахад автомашины тоо 6 дахин өссөн байхад цагдаагийн ажиллах хүчин 28-аар багассан гэдгийг санах хэрэгтэй.