Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын том хүү Б.Баттүшиг Монгол Ардын намын дэргэдэх НАМОХ-ын дэд Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Б.Баттүшиг 11 настайгаасаа эхлэн Америкад суралцсан бөгөөд Харвордын их сургуульд бизнесийн чиглэлээр мастер хамгаалж чадсан цорын ганц Монгол залуу юм билээ. Тэрбээр “Алтай Холдинг”-ийн ТУЗ-ын даргаар ажиллаж, аавынхаа эхлүүлсэн бизнесийг амжилттай удирдаж байгаа бол ийнхүү улстөрийн карертаа ч мөн нэг алхамаар ахиж, дэвшиж яваа юм байна.

Н.Чимэг