Онцгой байдлын газарт ойрын өдрүүдэд цасанд боогдсон, автомашинтайгаа цасанд суусан, голын мөсөнд саатсан дуудлага нэмэгджээ. Он гарсаар Баян-Өлгий, Булган, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймагт малдаа яваад, гэрээсээ гараад сураггүй болсон 11 иргэнийг эрэн хайх, аврах ажлыг зохион байгуулж есөн хүнийг эсэн мэнд олсон байна.

Мөн онцгой байдлын албан хаагчид Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв, Увс аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт автомашин цасанд суусан, голын мөсөнд саатсан, шатахуун дууссан, эвдэрсэн зэрэг 28 удаагийн дуудлагаар ажиллаж 840 хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан байна.