Энэ сарын 25-ны өдрийн 17 цагийн орчимд СХД-ийн 4-р хороо... тоотод оршин суух 63 настай эмэгтэй Б-г гэртээ ганцаараа байх үед нь үл таних эрэгтэй гэрт нь орж ирэн зодож, дээрэмджээ хэрэг гарчээ.

Гэмт этгээд Б-ийн чихэндээ зүүсэн байсан хос ээмгийг чихийг нь сэт татан авсан бөгөөд мөн гар утасыг нь дээрэмдсэн байна.

СХД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчилжээ. Мөн дээрэмдсэн эд зүйлсийг хураан авсан аж.

Эл хэргийг 1973 онд төрсөн, тодорхой эрхэлсэн ажилгүй Э. гэгч үйлджээ.