Амьдрал гэдэг гэнэтийн зүйлээр баян юм. Өлгий, авс хоёроор өлгийдүүлэн нэг нь төрж, нөгөө нь буцах хорвоогийн жамаар бид үе үеээ өнгөрөөн эгэл орчлонд амьдарч байна. "Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй" гэдэгтэй адил өдрөөс өдөрт Монгол улс маань өргөжин дэвжиж, өсөн нэмэгдсээр байгаа билээ.

 

Монгол улсын нэг сая дахь иргэн 1962 онд, хоёр сая дахь иргэн 1988 онд төрч байсан. Тэгвэл үүнээс 27 жилийн дараа буюу 2015 онд гурван сая дахь иргэнээ бид баяр хөөр болон угтан авлаа. Хамгийн сонин нь "төөрсөөр төрөлдөө" гэдэг шиг хоёр сая дахь иргэний ээж, гурван сая дахь иргэний ээж хоорондоо "усны дусал шиг" адилхан байх юм. Та бүхэн харьцуулан харна уу.

 

Хоёр сая дах иргэн Т.Саяболдын ээж Б.Пүрэвжаргал, Гурван сая дахь иргэн Х.Монголжингийн ээж Г.Аззаяа нар адилхан биш байна гэж үү?

 

Г.Ичинхорлоо

Өглөө.мн