Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч улам чангарч байгаатай холбоотойгоор ахуйн хүрээний гал түймэр буурахгүй байгаа аж. Тухайлбал, өчигдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо “ГССҮТ-д түлэгдсэн хүүхэд ирлээ” гэсэн мэдээлэл ирсэн байна.

Тус мэдээллийн дагуу шалгахад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд суух 31 настай эмэгтэй О галаа асаахаар бензин цацаад гал алджээ. Үүний улмаас 10 настай охин нь нүүр, баруун гар, хэвлий хэсэгтээ түлэгджээ. Одоогоор охиныг эмчлүүлж байгаа бөгөөд дээрх хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн шалгаж байна.

Мөн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны “Бэлхийн .... тоотод автомашин шатаад байна” гэсэн мэдээлэл НОБГ-т иржээ. Мэдээллийн дагуу шалгахад тус тоотод суух 25 настай эрэгтэй С-ын “Toyoto рrius-11” автомашин 04:00 цагийн үед шатсан байна.

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн шалгаж байна. Тиймээс иргэдийг галын аюулгүй байдлыг сахиж анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.