Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийг шүүгчид нөлөөлсөн хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн билээ.

Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөл өмгөөлөгч Ц.Баасандоржид холбогдуулан "...Шүүгч Х.Идэрийг хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад нөлөөлсөн гэж үзэж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22, 38 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хүсэлт гаргасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгчийн захирамжаар "...Х.Идэр шүүгч Л.Гансүхийг яллавал ах Х.Тамир нь ялгүй гарна. Яллаж чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсгэхгүй” гэж олон нийтэд мэдээлсэн нь шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, улс төрийн нам, хуулийн этгээд, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч Ц.Баасандоржид хариуцлага хүлээлгэх нь зүйтэй” хэмээн үзжээ.

Өмгөөлөгч Ц.Баасандоржийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1 920 000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэв.