MCS Группын барьж буй "Шангри-Ла” олон улсын сүлжээ зочид буудлын барилгаас утаа гараад байна гэсэн дуудлагыг нийслэлийн Онцгой байдлын шуурхай алба 11.50 цагт хүлээн авчээ.

Уг дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Гал унтраах 10 дугаар ангийн дөрвөн машин гарчээ. Өмнө нь 2014 оны есдүгээр сарын 31-нд тус барилгыг барьж байх үед нь долдугаар давхарт гал гарч, багагүй хохирол учирч байсан билээ. Тэгвэл энэ удаагийн гал нь тус зочид буудлын барилгатай огт хамааралгүй аж. Тодруулбал, “Шангри-Ла Молл"-ын үйлчилгээний тавдугаар давхарт гал гарсан гэдгийг эх сурвалж мэдээлэв.

 

Энэ талаар эргэн мэдээлэх болно.