Орц гарц хааж тавьсан автомашины жолоочийн талаарх мэдээллийг авах боломжтой болжээ.

 

Автозамын түгжрэл, зогсоолын асуудлаас шалгаалж жолооч нар нийтийн эзэмшлийн зам талбайд бусдын хөдөлгөөнд саад учруулахаар автомашинаа байршуулах нь элбэг байдаг.

Гэхдээ зарим жолооч нар утасны дугаараа үлдээж асуудлыг шийддэг бол нэлээд хувь нь өөрийн мэдээллээ үлдээлгүй бухимдал үүсгэх явдал байдаг. Тэгвэл энэ бүх асуудлыг шийдэх боломжтой болсон байна.

 

Тэгвэл утасны дугаараа үлдээлгүй явсан жолоочийн талаархи мэдээллийг та 1900-1234 дугаарт залган авах боломжтой аж.