Ерөнхийлөгчийн шийдвэрээс болж, шорон дамжигчдын гарт хөдөлмөрчид амь үрэгдсээр байна
2016/01/28
Өнгөрсөн 2015 оны долдугаар сарын 5-нд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөндлөнгийн ар гэх газарт Б.Баасанжав гэгч этгээд гэр бүлийн гурван хүнийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Гэмт этгээд авга ах Б, эхнэр Т нарыг өвөө, эмээ дээрээ зуныхаа амралтаа өнгөрүүлэхээр ирсэн 11 настай Б гэх охиных нь хамт амь насыг хөнөөгөөд, цогцсуудыг худаг гаргахаар ухсан нүхэнд булсан байдаг.
Энэ сарын 8-нд уг хэргийн шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Шүүх хурлыг тухайн үед Ц.Отгонжаргал даргалж, гурван хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн Б.Баасанжавд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл анги, 91.1, 91.2, 91.2.15, 91.2.16 зүйл, Эрүүгийн хуулийн 145, 57, 59, 497 зэрэг зүйл ангиар 25 жил хорих ял оноосон байна. Анхан шатны шүүх бүрэлдэхүүн эхний 15 жилийн ялыг гянданд, үлдэх 10 жилийг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан аж.
Хохирогчдын тал уг нь “Амийг амиар солино” гэсэн байр суурьтай байгаа ч шүүхийн ингэж гарсанд гомдолтой байгаа юм байна.
Мөн гэмт этгээд уг хэргийг үйлдэхээс өмнө хоёр ч удаа гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл эдэлсэн. Тодруулбал 1999 онд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйл ангиар буюу нэг жил хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд улмаар 2008 онд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйл ангиар буюу 5.1 жилийн хорих ялаар шийтгүүлж, ял эдлээд 2013 онд шоронгоос суллагджээ.
Гэмт этгээд шоронгоос гарч ирсэнийхээ дараа ийнхүү авга ахындаа мал маллаж, амьдарч байхдаа гэр бүлийг нь хүйс тэмтэрсэн юм билээ. Тодруулбал архи уулаа хэмээн загнасных нь хариуд авга ахыгаа хутгалж хөнөөгөөд, баруун орон дээр хэвтэж байсан эхнэрийг нь босохын завдалгүй толгойн тус газарт нь буудаж хөнөөжээ. Улмаар буун дуу сонсоод гаднаас орж ирсэн 11 настай Б гэх охиныг хүртэл буудаж, нэг дор гурван хүний аминд хүрсэн байна.
Тэрбээр хэрэг хийснийхээ дараа цогцосуудыг ус гаргахаар ухаж байсан нүхэнд булчихаад гэрийн цусыг цэвэрлэж, талийгаачийн гэрт байсан зургаан ширхэг аккумлятор, цагаан идээ, борц, хоёр үхэр зэргийг ачаад явжээ. Гэсэн ч тухайн өдөртөө цагдаагийнханд баригдсан байдаг юм.
Гэмт хэрэгтэн Б.Баасанжав нь өмнө нь эрүүгийн хуулийн 131 буюу бусдын эд хөрөнгийг айлган сүрдүүлэх замаар авсан хэрэгт холбогдож, дахин эрүүгийн хуулийн 147 буюу бусдын эд хөрөнгийг амь биед нь аюултайгаар айлган сүрдүүлж, дээрэмдэн булаасан хэрэг хийж, шоронд хоригдож байсан байгаа юм. Ингээд шоронгоос суллагдсанаасаа хойш хоёр жил наранд байж байгаад дахин дээрэм, шунахайн сэдлээр гурван хүний аминд хүрч байгаа юм. Өөрөөр хэлбэл тэрбээр өмнө нь хүнийг алах шахаж байгаад дээрэмддэг байсан бол гурав дахь удаагийнхаа үйлдлээр амийг нь хөнөөж, булчихаад эд хөнгийг нь авсан байна.
Тэгэхээр манай улсын хууль дүрэм дэндүү сул бөгөөд цаазаар авах ялгүй болсонтой холбоотойгоор ийнхүү хүний амь нас үнэгүйдэж, давтан хэрэг үйлдэгчид бусдыгаа хөнөөсөн хэрэг их гарах боллоо. Талийгачдын ар гэрийнхэн цаазын ял байхгүйд ихэд гомдолтой байгаа аж. Угаас хэрэгтэн дахин шоронгоос суллагдаад хэдэн ч хүн алахыг үгүйсгэх арга алга. Нэг ёсондоо Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн санаачилан хэрэгжүүлсэн цаазын ялыг халах шийдвэрээс болж, эх орондоо хэрэгтэй, тустай хөдөлмөрчид шорон дамжиж явдаг цөөн хэдэн хүний гарт үрэгдсээр байна.
Дээрх хэрэгтэй адил жишээ олон. Үргэлжлэл бий...
Н.Ганаа
DR. ADITYA · 2025/03/05
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. ADITYA · 2025/03/05
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин · 2016/01/29
Tsagiin yaliig sergeex estoi .Demjine. Bi eeree aldaa xiivel tsaatsluulxad belen Uchir ni zugeer l xorvoogoos zailax estoi.Gol ni ichij amidrax xetsuu
Зочин · 2016/01/28
Huzuugui pizdaa uuruu ed nariinaa gart uheesei bilee
zochin · 2016/01/28
iim xumuusd tsaaziin yal onoox xeregtei tsaaziin yaliig sergeex xeregtei
Зочин · 2016/01/28
Шоронгиинхныг хамгаалдаг ерөнхиилөгч хэрэггүй . Жириин ардууд залилан болон амь насаараа хохирч байна монголын эрүүгиин нөхцлиигөөгшүүлж байна хуулиа бүх ниитээр хэлэлцүүл цаазын ялыг сэргээ.
Үнэн дүр · 2016/01/28
Монголын жирийн ард олноо гэсэн сэтгэлгүй харийн цустай хүмүүс улсыг удирдаж байгаа цагт цаазын ялыг өөрсдөдөө зориулж үгүй болгосон юм байлгүй дээ
сэргээх бодол байхгүй л байх даа ард бид яандаа дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч болж байна даа