Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Мөнхтөр өөрийн удирдлага дор ажилладаг эмэгтэйг дарамталсан гэх мэдээллийг фейсбүүк хэрэглэгч Tseren Enebish нийтэлсэн билээ. Харин хэдэн өдөр чимээгүй байсан Мөнхтөр хэвлэлд ярилцлага өгөхдөө тухайн мэдээллийг үгүйсгэсэн бөгөөд “ Манайд хоёр дарга эмэгтэй бий. Нэг нь 60 настай нөгөөх нь 40 гаран настай, ажилтнаа дарамталсан гэх мэдээлэл худлаа. Миний нэр төрийг унагах зорилготой гүтгэлэг” гэжээ.

Мөн ШӨХТГ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Алтанчимэг гэх эмэгтэй ярилцлага өгөхдөө ингэж ярьжээ “СӨХ-ийн гомдол хүлээн авч шийдвэрлэдэг газар нь миний удирддаг хэрэглэгчийн эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх газар. Манай даргын хувьд дүү нараас дүү ийм хүнтэй нийлүүлэн гүтгэж байгаад гомдолтой байна. Би тэр Цэрэн гэх эмэгтэйтэй нэг ч уулзаагүй урьд нь уулзаж байгаагүй. Энэ хүн СӨХ-ийн асуудлаар гомдол гаргах гэж надтай уулзаагүй. Ямар санаа зорилготой зүгээр ажлаа хийж явсан намайг ийм муухай юманд хутгасаныг ойлгохгүй байна” гэжээ.

Харин Tseren Enebish өөрийн фэйсбүүх хуудаснаа нийтлэхдээ “Хэд хоногийн өмнө би Шударга Өрсөлдөөний газар СӨХыг матах ажлаар очих болов. Дарга нь 2016 оны 1 сард томилогдсон МАХН-ын Мөнхтөр гэх залуу цагтаа ирсэнгүй. удаж удаж ирэхдээ шинэхэн дарга туслах найзтайгаа ярвайсан пээдгэр амьтан орж ирсэн ба цагтаа ирсэнгүй гэчихсэн биш уурлаж уцаарлав. Бид намууд талцал авчирдаг гэж хардаг. Гэтэл нам дотроо ч талцан алалцдаг юм байна. Хэрэг эрхлэгчийн газрын дарга гэх бүсгүйтэй би урлаг, олон нийт, ротари ажлаар танил. Өчигдөр хамт хооллосон биш нөгөө бүсгүй харц гунигтай дарамт ихтэй байгаагаа ярилаа. Би ч дарамтгүй амьдрал юу байхав гэж амьдрал заалаа.

Үгүй, Цэрэн эгчээ! Бишээ гэснээ надад бичлэг сонсгосон нь нөгөө Мөнхтөр. Доодохь ажилтанаа эрийн нүдээр шүлэнгэтэн элдэвээр занаж буй бичлэг сонсов. Шууд цагдаад өгөхийг зөвлөв. Давраарай, Мөнхтөрөө! бас нутгийн гэх найз нь төрийн ажилд оролцдог юмаа даа. Далдаганаад” гэж бичсэн байсан юм.

Ямартай ч Мөнхтөрийн яриад байгаа хоёр эмэгтэйн аль нь ч биш бөгөөд ярилцлага өгсөн Ш.Алтанчимэг хүртэл дарамтлуулсан эмэгтэй нь биш юм байна. Харин уг хэргийг замхаруулж, нэрээ цэвэрлэх зорилгоор Мөнхтөр Ш.Алтанчимэг нар төлбөртэй ярилцлага өгсөн байж болзошгүй аж. Өөрөөр хэлбэл Мөнхтөрд дарамтлуулсан өөр эмэгтэй байгаа гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Тодруулбал Мөнхтөр нарын өгсөн ярилцлага нь зөвхөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын яриа байсан бөгөөд хоёр талын байр суурийг оруулаагүй байгаа нь ШӨХТГ-ынхныг буруутан мэт харагдуулж, хардахад хүргэж байгаа юм.

Н.Ганаа