УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн баталлаа. Томилгоо хийхдээ хүн тус бүр дээр гишүүдийн саналыг хураав.

Тодруулбал, Хятад улсад Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайдаар Д.Ганхуягийг /94.5 хувийн саналаар/, БНАСАУ- д суух Элчин сайдаар С.Цоггэрэлийг/94.5 хувийн саналаар/, Унгар улсад суух Элчин сайдаар З.Батбаярыг/ 92.9 хувийн саналаар/, Итали улсад суух Элчин сайдаар Ц.Жамбалдорж /96.4 хувийн саналаар/ нарыг тус тус томилж, Ц.Сүхбаатар, М.Ганболд, Т.Ганди, Ш.Одонбаатар нарыг чөлөөлөх шийдвэр гаргалаа.