Сайн байцгаана уу? Та бүхнийхээ энэ өдрийн амрыг ирье. Би өөртөө тохиолдсон зүйлээ та бүхэнтэйгээ хуваалцах гэсэн юм. Би нөхөртэйгөө үерхээд 6 жил яг хамт амьдраад 2 жил болж байна.

Манай нөхөр сайн залуу л даа өдийг хүртэл хамт байхдаа нэг ч удаа надтай муухай харьцаж уурлаж харааж ерөөж миний үгнээс ч гарч байсангүй. Харин олон жил үерхэхдээ ээжийнхээ тухай ярих их дургүй ах бид 2ийг бага байхад салчихсан аав эхнэр аваад хүүхдүүдтэй ээж ганцаараа байр хөлсөлдөг бид 2 аав ээждээ дургүй бидний амлдарлаар тоглосон хүмүүс ах минь өөрөө ч их сургууль төгсөж чадаагүй намайг өдий зэрэгт хүргэсэн гээд ярьдаг юм. Ах нь ч бас уулзахаараа аавтай битгий ярь, ээж дээр битгий оч гээд л байдаг юм ах нь одоо эхнэр хүүхэдтэй эхнэр хүүхдээ ч танилцуулаагүй эхнэртээ аав ээжгүй өнчин гээд хэлчихсэн гэсэн нэг мундаг ах байгаа л даа. Би ч бас ээжгүй ээж маань намайг бага байхад нас барчихсан аав минь намайг халамж хайраар дутаагаагүй хойд эхийн гар харуулаагүй л дээ. Намайг оюутан байхад анагаахын оюутан хүүхэд айлд байх хэцүү гээд хашаа байшин барьж өгсөн бид 2 тэндээ байдаг юм л даа. Өнгөрсөн 7 хоногт нөхөр маань ээж дээр очиж хонъё гээд гуйгаад байхаар нь ажил тараад хамт очлоо очоод хувцасаа тайлаад байж байтал ээж нь ирээд мэнд усгүй л аяга шөл хийгээд тавих сэтгэлгүй муу сайн юмнууд пиздакууд гээд хамаг юмаа шидлээд байхаар л чи хэлээч 2уулаа дөнгөж орж ирээд мах гаргаад байж байгаа биздээ гэсэн чинь чи миний хүүгийн дуугарах дууг заадаг хэн юм бэ? мэдэх мэдэх юмаа өөрсдөө мэдэж бай арчаагүй гөлөгнүүд удахгүй гудманд гарна гээд л оройжин загналаа. Би ч утсан дээрээ би гэрлүүгээ явлаа гээд бичээд нөхөртөө үзүүлтэл өглөө болонгуут гаръяа хайраа гэхээр нь дуугай л загнуулаад байгаад байлаа тэгсэн гэрэл зурагт унтраа би унтмаар байна гэхээр нь унтраагаад байж байтал нэг эгч орж ирсэн чинь намайг унтчихсан гэж бодоод л миний хүүгийн толгой дээр гарцан даварцан хүүхэн хамаг цалинг нь идчихдэг гээд л ганц очиж байхад үгийн зөрүүгүй загнаад байх юм.

Би ч ааваасаа сонсоогүй үгийг сонссон болохоор буруу харж хэвтээд уйлаад л байлаа ингээд өглөө болсон чинь миний курткийг авч шидээд хэнд ч хэрэггүй юмнууд зайлаасай амарсан болсонгүй гэх юм. Би мааш их гомдсоон гэхдээ өөдөөс нь юу ч хэлээгүй нөхөртөө намайг өмөөрөх зааж зөвлөх ээж минь байхгүй болохоор ингэж байгаан байна тэ гэхдээ намайг өмөөрөх хүн байдаг юм шүү таарч тохирохгүй бол сал л даа би чамайг нэг ч удаа найз нөхөдтэй чинь уулзуулахгүй гэж хэлж байгаагүй хиртэй хувцастай өлсгөлөн явуулж байгаагүй чи ээждээ хэлээч гэж хэлчхээд гараад ирсэн гэхдээ хайрыгаа их өрөвдсөөн ганцаараа зөндөө уйлсан.

Хэзээ ч дахиж тэр ээжтэй нь уулзахгүй гэж өөртөө өмөлсөн л даа одоо тэгээд цагаан сар боллоо очиж золгох уу? яахав надад их хүнд туссан л даа иймэрхүү муухай ааштай хадамтай ах эгч нар байвал надад хэлж зөвлөөч аавдаа хэлвэл шууд л сал гэх байхал даа хайрыгаа бас өрөвдөөд байх юм. Зүгээр л хэзээ ч уулзахгүй очихгүй ах шиг нь байх уу? би яг яахав ах эгч нараа надаас илүү амьдрал үзсэн хүмүүс зөвлөөч. ТА БҮХЭНДЭЭ АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ