2016 оны сонгууль зургадугаар сарын 29-нд болно

Монгол Улс иргэд энэ оны зургадугаар сарын 29-ний өдөр УИХ болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль өгөхөөр болов. Тэгвэл гадаадад буй сонгуулийн эрх бүхий иргэлийн ээлжит сонгуулийг саналыг ирэх зургадугаар сарын 17, 18, 19-ний өдөр авахаар тусгав.

Мөн ээлжит сонгуулийн санал авах, тоолох үйл ажиллагаанд хар машин буюу “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг ашиглахаар болжээ.

2015 оны жилийн эцсийн хүн амын урьдчилсан тоог үндэслэн Дорнод, Завхан, Увс, Хэнтий аймгийн мандатын тоог тус бүрээр нэгээр бууруулж, нийслэлийн Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн мандатын тоог тус бүр нэгээр нэмэгдүүлэх санал гаргасан ч чуулганых нэгдсэн хуралдаанд оролцсон 66 гишүүний 47 нь буюу 72.9 хувь нь дэмжээгүй юм. Уг тогтоолын төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн мандатын тоо энэ удаагийн сонгуульд хэвээр нь хадгалахаар болж байгаа юм.

гадаадад буй сонгуулийн эрх бүхий иргэлийн ээлжит сонгуулийг саналыг ирэх зургадугаар сарын 17, 18, 19-ний өдөр авахаар тусгав.

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн тойрог нэмж 22 мандат болгох асуудал дэмжигдсэнгүй. Харин хуучин хуваариар буюу 14 мандатыг /29 хувь/ нийслэлд хувиарлахаар болов.

НИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн 45 тойрог байгуулахаар тогтов

Сонгуулийн тухай хууль шинэчлэгдэж, хүн амын тоог харгалзан үзэж, сонгуулийн тойргийн мандатыг хуваарилдаг байхаар болсон. Хуулийн дагуу нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ч төлөөлөгчдөө сонгох мандатыг шинэчлэн тогтоох шаардлагатай болсон юм. Иймээс нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, сонгуулийн тойрог хэрхэн байгуулах, мандатаа яаж хуваарилах вэ гэдгээ хэлэлцэж, тогтоолоо шинэчлэн баталлаа.

2008 оны сонгуулийн тогтолцоогоо баримтлан 45 тойргоо хэвээр хадгалж, Багахангай дүүрэгт сонгуулийн мандат анх удаа олгохоор боллоо.

Ингэхдээ 2008 оны сонгуулийн тогтолцоогоо баримтлан 45 тойргоо хэвээр хадгалж, Багахангай дүүрэгт сонгуулийн мандат анх удаа олгохоор боллоо. Тодруулбал, хамгийн их хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд тус бүр есөн тойрог, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдэд тус бүр зургаан тойрог, Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тус бүр нэг тойрогт нэр дэвшигчид хуваагдан дэвшихээр тогтсон юм.

Өөрөөр хэлбэл Баганхангай дүүрэгт ирээдүйд логистик төв болон үйлдвэрлэл олноор баригдана. Хүн ам тийшээ шилжин сууршина гэж нийслэлийн Иргэдийн төлөөлөгчид тооцон, ийнхүү тусад нь сонгуулийн тойрогтой байхаар өөрчиллөө. Одоогоор Багахангай дүүрэгт 5-6 мянган иргэн амьдардаг. Цахим газар олголтоор 11 мянган иргэн тус дүүрэгт газар сонгон өмчилсөн. Энэ нь ирээдүйд 11 мянган өрх тийшээ шилжэн сууршина гэсэн үг. Иймээс тус дүүргээс дангаар нь иргэдийн хуралд төлөөлөгч сонгон гаргах нь зүйтэй гэж нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан нам, Монгол Ардын намын бүлгүүд үзжээ.

хуучин сонгуулийн тогтолцоогоо хадгалж нэг тойрогт заавал 3000-4000 сонгогч байна гэж үзэн тойргоо хуваажээ.

Сонгуулийн тухай хууль болон бусад Засаг Захиргааны нэгжийн тухай хуулийг баримтлан ийнхүү нийслэлийн иргэдээс төлөөлөгч сонгох сонгуулийн тойргийг шинэчлэн баталлаа. Гэхдээ хуучин сонгуулийн тогтолцоогоо хадгалж нэг тойрогт заавал 3000-4000 сонгогч байна гэж үзэн тойргоо хуваажээ. НИТХ дахь Ардчилсан намын бүлэг сонгуулийн тойргоо хуваахдаа хорооны зэрэгцээ байршил, хүн амын тоог харгалзсан байна. Харин Шударга ёс эвслээс 32-34 мянган хүн амтай Налайх дүүрэг, 5-6 мянган хүн амтай, хоёр хороотой Баганхангай дүүргийг нэгтгэж, нэг төлөөлөгчийг сонгох. Багахангай дүүрэгт хуваарилагдах мандатыг Баянгол дүүрэгт нэмэх шаардлагатай гэсэн саналыг оруулж ирсэн. Гэвч хурлын тэргүүлэгчид энэ саналыг дэмжилгүй, унагасан юм.

Нийслэлийн Статистикийн газрын 2014 оны хүн амын тооллогын дүнг үндэслэн 1 тойрог 1 мандат гэсэн зарчмаар
- Баянзүрх 9 тойрог 9 мандат,
-Сонгинохайрхан 9 тойрог 9 мандат,
-Баянгол 6 тойрог 6, мандат,
-Чингэлтэй 6 тойрог 6 мандат,
-Хан-Уул 6 тойрог 6 мандат,
-Сүхбаатар 6 тойрог 6 мандат,
-Налайх 1 1 тойрог 1 мандат
-Багахангай 1 1 тойрог 1 мандат
-Багануур 1 1 тойрог 1 мандат
тус тус ногдуулахаар тооцож 45 мандаттайгаар байхаар шийдвэрлэв.

Т.Буянаа