Сайн байцгаана уу. Энэ надад тохиолдоогүй манай найзад тохиолдсон явдал байгаа юмаа. Найз залуутайгаа үерхээд болоод хүүхэдтэй болсон юм манай найз.

Хүү нь нэг их том байхад нь нөхөр нь өөрөөс нь 12 насаар эгч хүүхэнтэй орооцолдоод яваад өгсөн. Мэдээж би найздаа сал гэж зөвлөөгүй. Аль болох тэвчээртэй хатуужилтай бай. . . Хүүхдээ бод, гэр бүлээ бод эмэгтэй хүн л ухаантай байх хэрэгтэй гэж зөвлөдөг байсан.

Тэр ч их найзад маань нөлөөлсөн гэж бодож байгаа. Нөхөр нь өчнөөн сар алга болж болж буцаад ирсэн. Надаа бол тэгнэ гэж мэдэж байсан болохоор аан ирж дээ л гэж бодоод өнгөрсөн. Гэхдээ энэ бүх харилцааны эцэст хэн нэг эмэгтэй заавал хохироод үлдэж байгаа нь надад үнэхээр муухай санагдаж байна. Эхнэр дээрээ ирээгүй бол эхнэр, ирсэн бол нөгөө эмэгтэй шаналаад үлдэж байгаа байхгүй юу. Мэдээж эхнэртэй хүнтэй уулзаж болохгүй байсан ч хүмүүс л юм чинь ярьж, уулзаж, учраад дасаа байлгүй нөгөө эмэгтэй. Эрэгтэй хүн бол аль ч тохиолдолдоо өөрийгөө аргалаад цэвэрхэн аваад үлдчихэж байгаа байхгүй юу аягүй зэвүүн нь. . .

Хүнийг яагаад боддоггүй байнаа. Хүнтэй ч сууж үзээгүй байж амьдралын дандаа сөрөг муу муухай зүйлсийг их хараад байхаар эрчүүдэд дургүй хүрээд байх юм.