Сайн байна уу. Би нэг зүйл асуух гэсэн юмаа. Манай найз залуу өмнөх эхнэрээсээ гэрлэлтийн баталгаагаа салгуулаагүй. Өргөдлөө өгсөн гээд аль 8 сараас хойш боллоо.

Нийт 6 сар болсон гэсэн үг. Шүүх гэрлэлт салгах асуудлыг хэр удаан шийдвэрлэдэг юм болоо? Тэр 2 дундаасаа хүүхэдтэй. Хүүхдээ ээж нь авахаар тохирсон. Эд хөрөнгийн маргаан байхгүй юм. Миний бодлоор эвлэрлийн 3 сарын хугацаа нь аль хэдийн өнгөрчихсөн. Надад худлаа хэлээд яваад байгаан болов уу. Хариулж өгч туслаач