12631087_1027735577268613_420753189_o

 

Монголчууд бид өнө эртний баялаг түүхтэй, дэлхий дээр нүүдлийн гэгддэг соёл иргэншлийг сонгодог утгаар нь тээж яваа бараг цорын ганц ард түмэн билээ. Өнөөгийн даяаршиж буй нийгэмд бидний өвөг дээдсийн бүтээсэн соёл өдөр ирэх тусам бүдгэрэн гээгдэж байна. Өөрөөр хэлбэл, нийгэм эдийн засгийн хөгжил, техник технологийн дэвшил зэргээс шалтгаалан уламжлалт соёлын өвөө судлан шинжлэх, хадгалан хамгаалах, уламжлуулан өвлүүлэх хүсэл эрмэлзлэл нэн өндөрсчээ. Тийм ч учираас ЮНЕСКО-д хүн төрөлхтний соёлын өвийг бүртгэн хамгаалдаг болсон. Үүний нэг нь Монгол гэр юм. Монгол гэрийг 2013 онд ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтанд бүртгэсэн. Энэ үйл явдал бол Монгол гэрийг цаашид судлан хамгаалах шаардлагатайг улам бататгасан баталгаа юм.
12620944_1027735573935280_1897157350_o

Тэгвэл Түүхийн ухааны доктор Б.Баатархүү, Д.Одсүрэн нар Монгол гэрийн анх үүссэн цагаасаа өнөөдрийг хүрсэн түүхэн хөгжлийг харуулах “Монгол гэр тайлбар толь” хэмээх бүтээлээ уншигч түмэнд дахин өргөн барьж байна.
Уг бүтээл нь нийт 282 тал, 174 ширхэг фото зураг, 862 толгой үг бүхий цагаан толгойн үсгийн дарааллаар тольчилон бичигдсэн бөгөөд өнөөгийн даяаршиж буй нийгэмд хүн төрөлхтөн соёлын өвөө эрхэмлэн хамгаалах, судлан өвлүүлэх хүсэл эрмэлзлэл нэн өндөрссөн цаг үед бичигдсэнээрээ чухал ач холбогдолтой. Тухайлбал, Хүннүгийн үеэс эхлэн монгол нутаг дахь эртний улсууд, XIII зууны үеийн жуулчдын тэмдэглэл, Монголын Нууц Товчоо зэрэг олон сурвалжид буй гэр, орон сууцанд холбогдох мэдээг нэг бүрчлэн тайлбарлан оруулсан. Түүнчлэн архивын сан хөмрөгт буй мэдээллийг нягтлан хамруулж, монгол гэртэй холбогдох зан заншил, зан үйл, гэрийн соёлыг бүхэлд нь илэрхийлэх зүйлсийг өргөн хамруулахыг зорьсон судалгааны болоод хялбаршуулах аргаар бичигдсэн байна.
Мөн судлаачид болоод өргөн олон ашиглах бүрэн боломжтой төдийгүй зохиогч уг бүтээлийг бичихдээ түүхэн сурвалж, судалгааны зохиолыг өргөн ашиглахын зэрэгцээ өөрийн биеэр сүүлийн 10 гаруй жил ажилласан угсаатны зүйн хээрийн шинжилгээний эх хэрэглэгдэхүүнийг өргөн ашигласан нь энэ зохиолын гол давуу тал болсоныг судлаачид онцолж байгаа юм.


Уншигч та уг номыг Интерном, Азхур номын дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.

УТАС: 99151508, 99142628

12607324_1027735530601951_1304980424_n