Дурлалт хосуудын баяр гэгээн хайрын өдөр тун удахгүй тохиох гэж байна. Энэхүү гэгээн хайрын өдрөөр Монголын бүх хосууддаа зориулж дуучин Баярцэнгэл & Улаанцэцэг болон Анхаа & Халиун, Амархүү & Ариунзул, BХ & Эгшиглэн, Зоригт & Хишигдалай нар хамтран "Хайрын дуу" шоу тоглолтоороо 500 хос залууст бэлэг барих нь ээ.

Шоу тоглолт 2-р дугаар сарын 14-ны өдөр 20:00 цагаас Монголын №1 "Castle" клубт болох юм. Залуус маань 20:00-23:00 цагийн хооронд хайрын дуунд уярч хайртай хүнтэйгээ хамтдаа нэгэн гайхалтай үдшийг өнгөрүүлэх бол 23:00 цагаас үүрийн 04:00 цаг хүртэл ОХУ-ын секси бүжигчид болон "Castle клуб"-ын шилдэг DJ нарын "set"- ийг мэдрэх боломжтой ажээ.

"Хайрын дуу" шоу тоглолт болоод 23:00 цагаас 04 цаг хүртэлх партинд та нэг тасалбараар үйлчлүүлэх боломжтой гэдгийг дуулгая. Тасалбар 24700 төгрөгөөр худалдаалагдах бөгөөд хайрын өдрөөр хайртай хүнээ хэрхэн баярлуулахаа төлөвлөөгүй бол "Сastle" клубыг зориорой.


www.Urlag.mn