Энэ сарын 14нд буюу гэгээн хайрын баярыг тохиолдуулан Салхи хамтлаг маань нийт дурлалт хосууддаа зориулж намуухан лааны гэрэлд амттай оройн хоол зооглож, хит болсон 20 гаруй дуунуудаа ирсэн зочиддоо өргөн барихад бэлэн болжээ. Энэ жил тус хамтлагийн маань 18 дах жилийн ой болж байгаа бөгөөд та бүхний гар дээр аль хэдийн “Сонсох тусам” “Эрхэмсэг хөг” хэмээх цомгууд нь очсон байгаа билээ.

Тоглолтын билэт 65,000 төгрөг бөгөөд тоглолтын тасалбарт үдшийн зоог ундаа пиво цөм багтжээ. Мөн та бүхэндээ зориулж VIP ширээнүүд бэлдсэн байгаа гэнэ шүү. Тоглолтыг үзэхийг хүссэн болон мэдээлэл авахыг хүссэн хэн бүхэн 1900-1919 луу залгахад л хангалттай гэнэ. Таны байгаа газар тоглолтын тасалбарыг үнэ төлбөргүй хүргэж өгнө.

www.Urlag.mn