Тун удахгүй гэгээн хайрын баяр болох гэж байгаа билээ. Дурлалт хосууд маань энэ өдрийг сэтгэл догдлон хүлээж, хамтдаа мартагдахааргүй тэмдэглэдэг. Тэгвэл тун удахгүй хайрын баяраар нь хосуудыг инээдээр цалгиж өнгөрүүлэх дурсамжтай бүтээл үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Тодруулбал, "Дурлал сүйтгэгч" инээдмийн уран сайхны кино хоёрдугаар сарын 12-нд үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Киноны үйл явдлаас товчхон дурдвал, Хуриман дээр халдлага болжээ…Дан бүсгүйчүүдийн дайралт…Галаа бол царайлаг бас өв тэгш залуу…Түүний аавын бие муудан даруйхан эхнэртэй болохыг шаардана.

Тэр эхнэрийн эрэлд гарахдаа олон бүсгүйтэй учирна. Харин эхнэр нь хэн бол? Маш сурамгай найралтууд бас эмэгтэйчүүдийг толгойг эргүүлэх аргууд нь бүсгүйчүүдэд хэрхэн нөлөөлөх бол…Элэг хөшмөөр үйл явдал эргээд ямар аймшгийг дуудах бол…Тэр хэнтэй нь гэрлэж аавыгаа баярлуулах вэ? Дурлалт залуу…Дурлал үүсгэгч болох уу Дурлал сүйтгэгч болох уу..? гээд олон асуултын хариултыг "Дурлал сүйтгэгч" киноноос тайлах юм.

Тус киноны найруулагчаар Д.Эрдэнэбулган, зохиолчоор Б.Баатар, продюсераар А.Мөнгөнзул нар ажилласан бол дүрүүдэд Э.Ууганбаяр, Б.Золжаргал, Г.Золзаяа, Б.Гэрэлчулуун нар тогложээ.