Тун удахгүй хайрын тухай инээдмийн кино нэгээр нэмэгдэх гэж байна. "Дурлал сүйтгэгч" инээдмийн уран сайхны киноны нээлт хоёрдугаар сарын 12-нд болно.

Киноны үйл явдлаас товчхон дурдвал, Хуриман дээр халдлага болжээ…Дан бүсгүйчүүдийн дайралт…Галаа бол царайлаг бас өв тэгш залуу…Түүний аавын бие муудан даруйхан эхнэртэй болохыг шаардана.

Тэр эхнэрийн эрэлд гарахдаа олон бүсгүйтэй учирна. Харин эхнэр нь хэн бол? Маш сурамгай найралтууд бас эмэгтэйчүүдийг толгойг эргүүлэх аргууд нь бүсгүйчүүдэд хэрхэн нөлөөлөх бол…Элэг хөшмөөр үйл явдал эргээд ямар аймшгийг дуудах бол…Тэр хэнтэй нь гэрлэж аавыгаа баярлуулах вэ? Дурлалт залуу…Дурлал үүсгэгч болох уу Дурлал сүйтгэгч болох уу..? гээд олон асуултын хариултыг "Дурлал сүйтгэгч" киноноос тайлаарай.

Тус киноны найруулагчаар Д.Эрдэнэбулган, зохиолчоор Б.Баатар, продюсераар А.Мөнгөнзул нар ажилласан бол дүрүүдэд Э.Ууганбаяр, Б.Золжаргал, Г.Золзаяа, Б.Гэрэлчулуун нар тогложээ.