Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээг үзэгч, сонсогчид уран бүтээлээр нь илүүтэй сайн танина. Түүний уран бүтээлийн сан "Миний хоёр жаргал", "Белые рози" буюу "Цагаан сарнай", "Энх өглөө", "Шинэ жилээр", "Чам руу" зэрэг дуугаар олны сайшаалыг хүртсэн дуучин.

Тэрбээр 2016 оны уран бүтээлээ "Миний дурласан бүсгүй" дуугаараа нээлтээ хийлээ. Уг дууны шүлгийг яруу найрагч Д.Ган-Очир, хөгжмийн продюссер П.Гэрэлт-Од нар зохиосон аж.

Light studio, Хас Media, XB продакшн, ивээн тэтгэж дэмжсэн "Sigciss Mongolia хамтран ажиллажээ. "Миний дурласан бүсгүй" Гэгээн хайрын өдөрт зориулан бүтээж хосууддаа бэлэг барилаа.

Та бүхэндээ цоо шинэхэн клипийг хүргэж байна.

О.Ариун