Би 30 нас хүрч яваа эмэгтэй. Монголчуудын хэлдгээр оройтож хүнтэй үерхэж нөхөрлөсөн. Уг нь миний хувьд болоогүй байсан ч гэр бүлийнхэн хүүхэд чинь оройтлоо гэж үглэхээс нь залхаж нэг залуутай ахмтран амьдраад жил гаруйг үдэж байна. Сүүлийн үед найзуудаас нь болж үнэхээр их маргалдаж байна. Би хувийн байгууллагад ажилладаг болохоор амралт гэж бараг л байхгүй уг нь үндсэндээ 5 хоног ажиллаад 2 хоног амарна гэдэг ч 7 хоногт нэг удаа амруул их юм болдог. Гэтэл саяны сар шинийн амралтаар гэртээ байх гэсэн чинь нөхөртэйгээ хэрэлдээд таарлаа. Тэдний найзууд нь ууж идэхдээ их гаргуут бараг амралт болгоноор л алдалгүй уулзаж наргиж цэнгэдэг. Би хамтдаа гэрэтээ кино, салхинд гарч эсвэл сайхан эрхэлж өнгөрүүлэхийг илүүд үздэг. Гоё ш доо тэ. Гэтэл манай хүн амралтыг найзуудтайгаа уулзахгүй л бол үхэх гэж байгаа юм шиг бас уухгүй байж чадахгүй үргэлж л архитай явна тэд нар. Би уух дургүй өөрийнхөө найзуудтайгаа хааяадаа дарс шимдэг би ер нь наргиан цэнгээнд тм ч таатай бус. Гэр бүлээрээ нийлээд архидаад явбал юу болох вэ? Адаглаад чи уухаар тэгдэгийн байна лээ ш дээ энэ тэрээ гээд хэрүүл салахгүй ш дээ. Тэгсэнээс тус тусдаа найзуудтайгаа ууж идэжб айгаад таавараа яваад ирвэл амар л гэж боддог.

Найзууд нь 14нд уулзаж нэг газар орий сууя ууя гээд байхаар нь би яюаагүй юм аа. Уг нь 2улаа сайхан байвал надад илүү сайхан. Тэгээд дуртай дургүй дагаж явж байгаад түрүүлээд гэртээ хүрч ирээд унтаад өгсөн тэгсэн ирээд үг хаясаар байгаад хэрүүл болсоон. Найзууд гэж амьдралын дайсан гэж манай ээж хэлдэг байлаа. Уг нь найзууд уухдаа биш зовлон жаргалаа хуваалцдаг хааяадаа тааруулаад уугаад цэнгэдэг баймаар юм. Та нарт ийм зүйл болдог уу яаж шийддэг вэ???