С.Ганбаатартай санал зөрөлдсөн, ХҮН-ын ЕНБДарга асан Т.Доржханд гэж хэн бэ?
2016/02/17
Сар шинийн битүүний өдөр УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга С.Ганбаатар тушаал гаргаж, тухайн үед гадаадад ажлаар явсан тус намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Т.Доржхандыг ажлаас нь чөлөөлж, ХҮН-ын УЗ-ийн гишүүн Н.Одонгуаг Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар оронд нь томилсон билээ.
Үүнийг нь ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга Ө.Мөнхбат тэргүүтэй хэсэг гишүүд нь эсэргүүцэн, дүрмийн бус гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Харин С.Ганбаатар тушаал гаргахынхаа өмнө ХҮН-ын Удирдах Зөвлөлийг хуралдуулж, шийдвэр гаргуулсан тул ямар ч дүрэм зөрчөөгүй гэсэн тайлбарыг хийж байгаа юм. Юутай ч энэ эрс өөр тайлбаруудын ард ийм явдал болжээ.
Битүүний өдөр ХҮН-ын дарга С.Ганбаатар тушаал гарган, ХҮН-ын ЕНБДаргаас чөлөөлснийг мэдмэгцээ гадаадад явсан Т.Доржханд яаралтай Монголдоо ирж, намын удирдлагуудтайгаа уулзахыг хүссэн ч одоо хүртэл чадаагүй байгаа гэнэ. Тэр бүү хэл 2 сарын 12-ы өглөө намынхаа байран дээр золгохоор ирэхэд нь ч дотогш нэвтрүүлээгүй байна.
Мөн өдөр тутмын үйл ажиллагааг явуулахад хэрэгтэй намын тамга Т.Доржхандад байсан тул ХҮН-ын удирдлага "ХҮН-ын тамга гээгдсэн тул хүчингүйд тооцогдож байна" гэсэн зарлалыг өдөр тутмын сонин дээр гаргажээ. Өөрөөр хэлбэл Т.Доржханд зөвхөн ХҮН-ын ЕНБДаргын албанаас чөлөөлөгдсөн төдийгүй тус намаас шахагдан, гарч буй бололтой.
УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга С.Ганбаатартай санал зөрөлдсөн, ХҮН-ын ЕНБДарга асан Т.Доржханд гэж хэн бэ?
Тогмидын Доржханд.1977онд төрсөн. Нийслэлийн 2-р дунд сургууль,
МУИС-ийг Төрийн санхүүгийн чиглэлээр төгссөн бол Японы Хитоцубаши Их
Сургуульд Төрийн бодлого, эдийн засгийн онол мэргэжлээр магистрт суралцаж дүүргэсэн. Тэрбээр 1999 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтнээр анх ажилд орж, тус яаманд нийтдээ 15 жил ажиллажээ.
Энэ хугацаанд Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын хэлтэст мэргэжилтэн, Зээл тусламжийн нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дэд дарга, Төслийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын дарга, Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга, Япон улсын Сангийн яамны Үндэсний татварын агентлагт дадлагажигч ажилтан, АХБ-ны Засгийн газрын худалдан авах ажиллагааны төслийн зөвлөх, тус банкны Төв Азийн бүс нутгийн Эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн зохицуулагч, НҮБ-ын “Их түмэн бүс” хөтөлбөрийн үндэсний зохицуулагчаар тус тус ажиллажээ . Харин 2013 оноос АНУ-ын Вашингтон хотноо Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөл дэх Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөхөөр ажиллаж байгаад өнгөрсөн оноос ХҮН-д элсэж, тус намын ЕНБДаргаар сонгогдсон байна.
/Мөн Т.Доржханд нь Оксфорд, Харвардын их сургуулиудад санхүүгийн онол, төслийн санхүүжилт мэргэжлээр сурч, мэргэжил дээшлүүлсэн /
Зочин · 2016/02/18
албан тушаалынхаа хойноос гоншигоноод юм бичүүлээд явдаг юм байх даа намд сайн дураараа л нэгддэг шдээ болохгүй бол больчихээч
Зочин · 2016/02/17
ganbaatriin gargasan shiidver buruu gedeg n batlagdaj ene hun ajildaa ergen orjee
Зочин · 2016/02/17
er n huniig bolohgui bol shuud ter hurlaaraa oruulj halaaguig bodohod ganbaatart ashig sonirhol bna ter duu n uul n es zuin talaar lekts orood baidag yum bilee hudlaa garuud
Зочин · 2016/02/17
ter ganbaatar huniig ezguid n halahaar nuur nuuree harj baigaad halah er hunii es judaggui hogiin amitan be
Зочин · 2016/02/17
1977 0nd torson xvn 2002 ond 22 nastaidaa yamand orood tasraltgui 15 jil ajilsan xvn xaaguraa ene ix surguuli togsood bnaa jooxon boditoi yum bicheeche
Зочин · 2016/02/17
Sangiin yamand 6 jil l ajillasan shdee. Ih ch avilga avsan shdee.
иргэн · 2016/02/17
боловсролтой, хариуцлагатай ажил хийж байсан залуу юм байна. Нөгөөх нь боловсролгүй амьтан бөгөөд төрийн минь ордон руу нулимж, гороолж, оюу толгой ярьсаар шударга царайлсаар ҮЭХ-ы ерөнхийлөгчийн сэнтийг наймаалцаж авсан. Энэ суудлыг худлаа үнэн донгоссоор УИХ-д орж ирэх шат болгосон зальтан. Харин одоо хойноос ирээд хот минийх хотонд ирээд хуц минийх гэгч л болж дээ хөөрхий. Боловсролгүй мунхагт боловсролтой хүн ч гай л даа. Ардчилсан улсад байгаа тулдаа л алчихалгүй зайлуулсан юм байна даа. Энэ гар бүтэхгүй. Энэ нам ч бүтэхгүй. Сонгуулийн өмнө тараа таниулсан нь яамай даа.