2016 оны хоёрдугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон говийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 24-29 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 19-24 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 хэм хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.