Олон улсын Жүдо бөхийн холбоо буюу IJF-ээс зохион байгуулдаг цуврал тэмцээний нэг болох ГРАН-ПРИ тэмцээн Германы Дюссельдорф хотноо эхэлсэн билээ. Тус тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртэв.

Тэрбээр ОХУ-ын бөх Наталия Кондратюваг хожин медалийн тавцанд зогссон юм. Гавьяатын хувьд хэсгийн аваргын барилдаанд Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй М.Отгонцэцэгт хожигдож финалд БНСУ-ын жүдочид ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн юм.

Энэ өдөр барилдсан манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд М.Бундмаа шагналт V, эрчүүдээс 60 кг-ын жинд Г.Хэрлэн шагналт VII байр эзэлж байна.