Жил бүрийн 8 сарын 25 нд тэмдэглэн өнгөрүүлдэг” Монголын залуучуудын өдөр”-ийг тохиолдуулан МЗХ-оос цуврал ажлуудыг хийж байгаа юм байна. Үүний нэг нь МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын хүмүүнлэгийн хороо”, “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” хамтран ШШГЕГ-ын харьяа хорих 429-р ангийн 8 сарын 24 нд болох “Нээлттэй хаалганы өдөр”-өөр тус хорих ангийн ажилтан, ажиллагсад болон ял эдэлж буй залуустай чин сэтгэлийн уулзалт, ярилцлага, лекцийг зохион байгуулах гэж байгаа ажээ.

   Энэхүү уулзалтын үеэр МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” ял эдэлж дуусаад суллагдан гарч буй залуусыг бүртгэн тохирсон ажлын байранд зуучлах ажлыг эхлүүлэхээр болжээ. Учир нь суллагдаад гарч буй залуусыг нийгэм тэр бүр таатай хүлээж авдаггүйгээс гадна ажилд ороход маш хүндрэлтэй байдаг. Тиймээс энэхүү асуудлыг бага ч гэсэн хэмжээнд шийдвэрлэхэд “Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн ажлын нэгээхэн хэсэг нь чиглэгдэж байгаа юм байна. Мөн “Залуучуудын хүмүүнлэгийн хороо”-ноос тус өдөрлөгийн үеэр ном, хуучин хувцас тараах зэрэг үйл ажиллагааг мөн явуулах ажээ. Тус хорих 429-р анги дээр цаашид МЗХ-ны зүгээс сургалт, семинарыг тогтмол зохион байгуулж, хамтран ажиллахаар болжээ.