Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. 2016 оны 02 дугаар сарын 25-наас 02 дугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд Хөвсгөлийн уулсаар, 26-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд зарим газраар, 26-нд ихэнх нутгаар, 27-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 43-48 хэм, өдөртөө 28-33 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 18-23 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

Нийслэлд ойрын тав хоногт:

Хоёрдугаар сарын 24-нд /ЛХАГВА/ шөнөдөө -24 хэм, өдөртөө -11 хэм

Хоёрдугаар сарын 25-нд /ПҮРЭВ/ шөнөдөө -22 хэм, өдөртөө -8 хэм

Хоёрдугаар сарын 26-нд /БААСАН/ шөнөдөө -17 хэм, өдөртөө -6 хэм

Хоёрдугаар сарын 27-нд /БЯМБА/ шөнөдөө -14 хэм, өдөртөө -2 хэм

Хоёрдугаар сарын 28-нд /НЯМ/ шөнөдөө -11 хэм, өдөртөө +2 хэм дулаан байна.