ХАВРЫН ЭХЭН ЦАГААН БАР САР
УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2016.2.25, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 07.43-18.29

Үс засуулбал: Эд малын гарлагатай

Барилдлага:

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурхныг тахих, хишиг даллага авахуулах, наминчлах, бэр авах, нүүдэл суудал хийх, бурхныг тахих, номын үүднээ орох, үхэр, адуу сургах, байшингийн суурь тавих, санасан хэрэг түргэн бүтнэ, жуулчлал хийх, тус хэрэгт үйлийг бүтээх, хэл амыг дарах, арга эвийг олон түргэн бүтээх үйл, эд хураах, номын өглөг хийгээд угаал үйлдэх, эд гаднаас авах тэргүүтэнд сайн.

Хир буртаг, бузарт ойртох, өс санах, их хэрэг, худалдаа арилжаа хийхэд муу. Замд гарвал тус хэрэг нь шим үгүй болой. Зүүн нүд татвал хувцас олдоно, баруун бол элчтэй учирна. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малын гарлагатай.