Өдрийн өнгө
    Билгийн тооллын 19. Гурван хөх мэнгэтэй хар нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 6 минутад мандан 19 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.
Хонины орд
Стресстэй өдөр. Тэнцвэргүй, тогтворгүй өдөр. Богино хугацаанд ихийг амжуул, үгүй бол толгой дээр овоорно. Эндүүрэл, зөрчилтэй тулгарна. Хайртай хүн аль эсвэл найзтайгаа асуудал үүсгэж болзошгүй. Түгшүүрт байдал оройн хоолны дараа арилна. Бусад компаниудтай үүсгэсэн асуудлаа гайхалтайгаар шийдэж, бусад нь байтугай та ч өөрийгөө биширнэ. Нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах үүрэг оногдож болзошгүй.
Үхрийн орд
    Хуурмаг өдөр. Таны ажлын амжилт болон холбоо харилцаанд тань зөрчилдөөн үүснэ. Та ажлын амжилтаа сайжруулахын тулд хамтрагчдаа цаг гаргаж чадахгүй байж магадгүй. Магадгүй та хамтрагчийнхаа ажлын амжилт байр сууринд татагдсан бөгөөд амьдралаа хоёрдугаарт тавьж байгаа нь танд таалагдахгүй байх болно. Хэдийгээр ээж тань таны сонирхолд таарсан зүйлийг хийх ч гэлээ хамтрагчийн тань хадам эх гэдгийг сана түүнд тийм ч шударга байхгүй л байх. Шударгаар өөрийнхөө үнэт зүйлсийг хэр чухал гэдгээр нь жагсааж бич.
Ихрийн орд
    Тааварлашгүй өдөр. Өнөөдөр хэдий амралтын өдөр ч ажлын өдрөөс илүү ачаалалтай байх нь. Бизнесийн ашигтай санал хүлээн авах буюу өндөр ачаалалтай үд хүргэх нь. Хүүхдүүдээ хараад гэртээ байгаа бол хамтдаа цэцэрлэгээр зугаал. Хэрэв тэд бага зэрэг дүрсгүйтвэл тоглоом тоглуулах нь дээр. Өнөөдөр хөгжмөө намуухан асааж, хөлөө амраан амарч тайвшир. Хэрвээ та удаан уулзалдаагүй найзаа бодож байгаа бол одоо түүнийг сураглаж, холбог барихад яг тохирсон цаг.
Мэлхийн орд
    Зөн совинтой өдөр. Та энэ өдөр хайртай хүн болон хамтрагчдаа боломжоороо зөвлөгөө өг тэгвэл сэтгэл нь тайвширна. Таны хамаатан бас өөрийн хохиролдоо маш ихээр шаналах болно. Өөрийн бие даасан байдал үнэ цэнээ бүү алд мөн төлөвлөгөө гарга. Ганц олдох амьдралдаа хайртай байж өөрийн эрх чөлөө болон эд хөрөнгөндөө сэтгэл хангалуун бай. Гэртэйгээ ойр тусгай ажил хийж амьдралынхаа нөхцөл байдал сэтгэл санаагаа сайжруул. Найзаасаа хамт юм уухыг урин баяр хөөртэй байж хүрээлэн буй орчноо мэдэр. Хэрвээ танай хөрш тань нээлттэй бол тэднээс асуу. Тэд эртний ба итгэлтэй найзууд тань байх болно.
Арслангийн орд
    Өөрийгөө нээх, бодол санаагаа ариусгах, өнгөрснөө тунгаан дүгнэх өдөр. Бусдын үзэл бодлыг бүү сонс. Хөндлөнгийн хүнд хэт их итгэх нь таныг санхүүгийн алдагдалд оруулж магадгүй. Эрүүл мэндэд туйлын таагүйгээр нөлөөлөхүйц эрсдэлтэй зүйл хийх болон биедээ хэт ачаалал өгөхгүй байхыг анхаараарай. Хувийн амьдралд таагүй өөрчлөлт гарах төлөвтэй. Хайртай хүнээсээ хэт их зүйл шаардах, төгс төгөлдөр байлгах гэж зүтгэх нь харилцааг хүндрүүлж магадгүй байна.
Охины орд
Мэдрэмтгий өдөр. Хайр сэтгэлийн ачаар урам зориг дүүрэн байна. Романтик байдал таныг тэр дор нь дурлуулах бөгөөд баяр баясгаланг авчрах учраас бодит байдал болоод уран зөгнелийн хоорондох шугаман дээр гишгэх хэрэгтэй болно. Хүүхдүүдтэй бол тэдэндээ цаг гарга. Байхгүй бол дотоод сэтгэлийн хүүхэдтэйгээ наад. Адал явдлыг эрэлхийл. Хотынхоо огт мэддэггүй газруудаар яв.
Жинлүүрийн орд
Урам зоригтой өдөр. Цочмог бөгөөд бодлогогүй гэдэг үг энэ өдрийг тодорхойлох болно. Бусадтай адил байхын тулд өнөөдөр таниас хүнээс гарахааргүй хүч чадал шаардагдах болно. Энергээ дэмий сарниулах хандлагаас зайлсхийхийн тулд хувийн сахилга баттай байх хэрэгтэй. Тийм тохиолдолд ахиц гарч, зөв зохистой санаа төрж, хүрсэн амжилтандаа сэтгэл дүүрэн байх болно. Жижиглэнгийн худалдаа, зах зээлийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн хичээл зүтгэл үр дүнгээ өгнө.
Хилэнцийн орд
    Сэрэмжтэй байх өдөр. Таны гэр бүлийн харьцааг хүндрүүлэх гэнэтийн мэдээ хүлээн авч магадгүй. Хүндхэн асуудалд бэлэн бай. Хэт ядрахаас зайлсхий. Энэ нь эрүүл мэндэд тань туйлын таагүй нөлөө үзүүлнэ. Үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавь. Үдээс хойш осол гэмтэл золгүй явдал тохиолдохоос болгоомжил.
Нумын орд
Дажгүй өдөр. Зарим нэг санхүүгийн асуудлууд гарч ирж таны төлөвлөгөөг нураахаар онц байдал үүсгэж болзошгүй. Гэвч та хүчтэй хэвээр байна. Та хар бор ажил хийлгүй ажлаасаа хэсэг хөндийрч санхүүдээ хяналт тавьж найз нөхөдтэйгээ уулз. Та эдийн засгийн байдлаа тогтвортой болгож өөрийн хүссэн хэмжээндээ хүргэснээр та илүү жаргалтай болно. Бизнест түншлэгчид таны хийсэн өөрчлөлтүүдийг аягүйцэн хүлээж авах ч тэдгээр нь хамгийн шилдэг нь байх болно.
Матарын орд
Зөрөлдөөнтэй өдөр. Ажил дээр тань төсөөлж ч байгаагүй зүйл гарсан байж мэдэхээр байна. Биеэ тоосон байдал тань зөрөлдөөнийг авчрахаас гадна танд сэтгэлийн дарамт үүсгэнэ. Чухал наймааны хамтрагч хайртай хүнтэйгээ эсвэл том болсон хүүхэдтэйгээ мөргөлдөөн үүсгэж магадгүй. Өмнө нь гаргаж байсан алдаанууд тань таныг ангуучлахаар ирж магад. Тиймээс үүрэг хариуцлагыг нь хүлээж чадах чинээгээрээ хурдан зохицуулах маш чухал. Та өнөөдрийг буйдан дээрээ сайхан ном уншиж эсвэл хайртай хүнтэйгээ хамт өнгөрүүлэхийг илүүд үзнэ.
Хумхын орд
Өнөөдрийг чөлөөлж явуулсанаар эдгэрэлт ирнэ. Ухаантай бай. Өөрийн зорилгод бусдыг нийцүүлэх гэж бүү оролд. Харин бизнест хамгийн шударга, тэнцвэртэй талыг бариарай. Энэ бол шинэ асуудлын эхлэлийг тавихаас илүү бие биеэ нөхөх, дахин нэгдэх, дахин шалгах хэрэгтэй өдөр байна.    
Загасны орд
    Онцгой боломж олгох өдөр. Бизнес болон найз нөхдийн харилцаанд төвөгтэй байдал үүснэ. Гэвч та асуудал шийдвэрлэх гарц олж, зөв шийдэлд хүрч чадна. Хувийн асуудлаасаа болоод шаналж байгаа найз нөхөддөө тусламжийн гараа сунга. Та хэн нэгэнд үзүүлсэн тусламжийнхаа хариуг хэзээ нэгэн цагт үзнэ гэдгээ мэдрэх болно. Тэдэнд туслахаар юу ч хийсэн үүний төлөө таныг үнэлэх болно. Төсөл сонирхох нь өөрийн ур чадвар болон нийгмийн хүрээгээ тэлэх сайхан боломж өгнө.
Дэлгэрэнгүй мэдээллийг “UB лавлах 1617”-с лавлана уу.