Энэ өдөр дэлхий дахинд

08 сарын 24– нд
Онцлох үйл явдал
•    1891 оны энэ өдөр Томас Эдисон хөдөлгөөнтэй зураг авдаг аппаратыг     зохион бүтээжээ
•    1954 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр коммунистуудын     үйл ажиллагаанд хяналт тавих хуульд гарын үсэг зуржээ. Энэ хуулиар     коммунист намыг хууль бус гэж зарласан байна.
•    1968 оны энэ өдөр Франц улс Номхон далайн Фугатауфа Атолл арлын     ойролцоо ус төрөгчийн бөмбөг туршсанаар цөмийн зэвсэгтэй тав дахь улс     болжээ.
•    1989 оны энэ өдөр Тадэуш Мазовеций Польш улсын Ерөнхий сайдаар     сонгогджээ. 1940 оноос хойш Зөвлөлтийн талыг баримтлагч орнуудаас анх     удаа тус улсын коммунист намын гишүүн бус хүнийг Ерөнхий сайдаар     сонгосон нь энэ юм.
•    1991 оны энэ өдөр Украйны парламент тус улсын тусгаар тогтнолыг зарлав.
•    1994 оны энэ өдөр Израиль болон Палестины чөлөөлөх байгууллага     Израилийн эзлэн авсан Иордан голын баруун эргийн палестинчүүдэд     автономит эрх олгох гэрээг санаачилжээ.