54 настай Фенг Мингшану гэх хятад эр 50 метр өндөрт байрлах агуйг өөрийн гэрээ болгон бараг 20 жил хүнтэй харилцалгүй ганцаараа байжээ. 

1993 оноос суурин амьдралаас өөрийгөө тусгаарласан тэрээр эргэн тойрондоо хүнтэй хамт байхаас залхан ийм шийдвэр гаргажээ. Одоо тэрээр хүй нэгдэлийн амьдралд эргэн орж, хувцас ч өмсөхөө больжээ. Түүнийг агуйдаа ирж байгааг гэрэл зурагчин нууцаар авсан нь энэ аж. Анхнаасаа л тосгоны хүмүүстэйгээ тэр бүр харилцдаггүй байсан энэ эрийг орон нутгийн захиргааныхан нь хотод авчран эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх талаар ярилцаж байгаа гэнэ.