Би зөвлөгөө авах гэсэн юм аа ганц бие. 30 нас алхаж яваа эрэгтэй. Миний зүрх сэтгэл үнэхээр хэцүү байна аа . Манай найзын эхнэрийн найз гээд нөхрөөсөө салсан хүүхэдтэй эмэгтэй байдаг юм. Тэр сайхан ааштай давгүй. Ажилтай их гоё хоол хийдэг юм. Нэг удаа би найзындаа яваад очтол эхнэртэйгээ найзуудаа очиж хоол идэх гэж байгаа хамт явья гэхээр нь би гэж хүн дагаад намирчихсан юм тэгээд анх хараад л шууд татагдсан. Тэгж танилцаж биесээ таньдаг болсоон.

Тэгээд түүнийг ганцаараа юм байна гэж бодсон ч гарч ирээд хүүхэдтэй нөхрөөсөө салсан гэдгийн мэдсэн. Нөхөр нь жирэмсэн бахйад нь өөр хүүхэнтэй явж байгаад баригдаад тэгээд л салчихсан юм байна лээ одоо хүүхэдтэйгээ уулздаггүй гэсэн. Эргээд ирэх байх гэж их хүлээсэн ч тэр хүнтэйгээ хуримаа хийгээд гадагшаа явсан гэсэн. Тэгээд одоо болтол эр хүнд итгэхгүй гээд хүмүүстэй уулздаггүй гэсэн. Найзынхаа эхнэрийн амыг халааж байгаад баахан юм яриулсан. Их зовлон үзэж байж гэр оронтой болсон юм байна лээ одоо энэ байраа лизингээр авчихсан. Ах эгч нь мөнгөтэй улс тулдаа туслаад байдаг юм байх. Би одоо сүүлийн хэдэн сар тэрнийг бодож байна. Тэгээд найздаа энэ тухайгаа хэлсэн чинь чи бас таалагдсан юм шиг байна лээ эхнэрээс чиний талаар асуусан гэсэн. Манай хүн чамайг асуугаад байхаар гадарласан юм шиг байна лээ. Чамайг сайн мэднэ өнөөдрийг хүртэл хүүхэнтэй явж байгаа нь харагдаагүй энэ тэр гээл сайн залуу шүү гээд хэлчихсэн гэхийн. Би одоо яах уу? Шууд уулзая гэхээр эвгүй байх мэдээж зөвшөөрөхгүй. Энэ талаар хэлээч???