ХАВРЫН ЭХЭН ЦАГААН БАР САР
ХӨХ БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2016.3.3, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 07.29-18.40

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр сахиус тахих, угаал үйлдэх, сан тавих, бэрийн үйл, өлзийг өгүүлэх, балин өргөх, бурхан, лус тахих, мөндөр буулгах, хариулга хийх, төмөр урлахуй үйл, андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйл, хараал, хариулга, хатуу үйл хийгээд өглөгийн түллэг тэргүүтнээ сайн.

Хиншүү хярвас гаргах, их ус гатлах, догшин газрыг номхотгох, тангараг тавих, нүүдэл хийх, суваг татах, амраг садан бололцох, эвсэж найрамдах үйлд муу. Өвдвөл гурав хоногт үл аниваас ужгирна. Замд гарвал хулгайд өртөгдөх гэмтэй. Баруун чих хангинавал аймшиг болно, зүүн бол жуулчин ирнэ. Өдрийн сайн цаг нь луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ.