ХҮН-ын удирдлагын асуудал нэлээд хурцдаж, хоёр даргатай боллоо. Тодруулбал, өчигдөр Хөдөлмөрийн Үндэсний намын Төв хорооны хурал болж, нам дотроо үүсээд байгаа асуудлын талаар ярилцаж, намын дарга УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг албан тушаалаас нь огцруулсан талаар тус намын хэсэг хүмүүс мэдээлэл хийв. Тэдний мэдээлснээр ХҮН-ын дарга С.Ганбаатарыг огцруулж, Б.Найдалааг намын даргаар томилж, тамга тэмдгийг нь гаруулсан байна. Түүнчлэн ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, харин түүний оронд Д.Гантулгыг намын Төв хорооны хурлаар томилжээ.

Гэтэл Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн гишүүн О.Алтангэрэл энэхүү мэдээллийг үгүйсгэж, намын даргаа огцруулаагүй гэдгийг мэдэгдлээ. Ингээд ХҮН-ын дотор үүсээд буй асуудлыг “24 VS 24” буландаа онцолж байна.

Эх сурвалж: www.24tsag.mn