Нарантуул захад гал гарсан талаар бид мэдээлсэн. Гал гарсан дуудлагыг 03:36 цагт Нарантуул захын хажууд байрлах ШТС-иас Онцгой байдлын газарт өгсөн байна. Галыг 05:00 цагт унтраасан бөгөөд одоогоор шалгалтын ажил хийгдэж байна.

Гал гарсантай холбоотойгоор Нарантуул захын бүх хаалган дээр цагдаагийн хамгаалалт гаргаад байна. Улмаар нэг ч хүнийг дотогш нэвтрүүлэхгүй байна.

Одоо Нарантуул зах дээр байдал ямар байгааг гэрэл зургаар хүргэе.