Сайн байцгаана уу? Хүн болгоны амьдралд ийм үед байдаг байх. Би нөхөртэй хүүхэдтэй. Хүүхэд маань одоо 4 настай. Нөхөртэйгээ суугаад 8 жил болж байна. Нөхөр бид 2 бие биенээсээ уйдсан бололтой. Өмнө нь нөхрөөсөө өөр хүн хардаггүй байсан. Одоо тэгсэн нөхрөөс өөр хүн халамжлахаар уулзах санал тавихаар ер нь л алдаа гаргачих гээд байх боллоо. Нөхрөөсөө уйдсан ч гэсэн араар нь тавих ч юм уу? Итгэлийг нь алдах зүйл хийгээгүй.
Ухаантай эмэгтэйчүүдээсээ асуумаар байна. Гэр бүлийн хүмүүс ингэж нэгнээсээ уйдах үе гардаг шүү дээ. Ийм үеээ хэрхэн давсан бэ? Дахиж хүүхэдтэй болсон нь дээр үү? Эсвэл анхных шигээ болзоонд урих уу? Ер нь яавал эргэж анхных шигээ байх бол?