Загвар өмсөгч С.Төгс нь Английн "Jem model management" агентлагтай гэрээтэй бөгөөд тус агентлагийн Сингапур дахь харьяа агентлагт ажиллаж байгаа билээ. Тэрбээр "Next top model" шоуны түүхэнд анх удаа оролцсон Монгол загвар өмсөгч болсон. Түүнчлэн "Asia`s next top model" шоуны шилдэг 14-т шалгараад буй. Цахим ертөнцөд нээлттэй тэрбээр сүүлийн үед youtube -д өөрийнхөө амьдрал болоод ажлын хэмнэлийг Vlog хийж байршуулжээ. Түүний эхний бичлэгийг сонирхуулж байна.