Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч цаг агаарын нөхцөл байдал хүндэрсний улмаас зарим аймгуудад цаг агаар тогтворжих хүртэл хөдөлгөөн хязгаарлаад байгаа. Өнөөдрийн байдлаар Увс аймаг дахь Боршоо авто замын боомтоор нэвтрэх хөдөлгөөн хязгаарлагдлаа.Иргэд, зорчигчид Та бүхэн цаг агаарын нөхцөл байдал сайжрах хүртэл Боршоо авто замын боомтыг зорихгүй байхыг анхаарна уу.