Хятадын Фужань мужид нэгэн сонирхолтой ч гэмээр эмгэнэлтэй ч гэмээр амьдралтай айл байдаг аж. Энэ гэр бүл чулуун байшин барьж эндээ төрсөн ганц хүүгээ 30 жил хорьжээ. 

Учир нь хүүхэд нь оюун ухааны хувьд согогтой бөгөөд бусад хүүхдүүдийг гэмтээж бэртээчихвий гэсэндээ ийм олон жил хорьжээ. Аав , ээж нь хүүгээ хорьж буй чулуун байшингаа 16 настайд нь барьжээ. Үүнээс хойш 30 жил өнгөрсөн аж. Одоо эцэг, эх нь насан өөд болж байгаа учир тэд өөд болсон хойно оюун ухааны согогтой хүүгээ хэрхэн амьдрахад нь ихээр санаа зовох болжээ.