Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол буюу Сансарын клонкын орчим байрлах 57-р байрны дээвэр дээрээс сурагч охин амиа хорлохыг завдав. Сурагч охин 11 цагийн үед байрны дээвэр дээр гарсан бөгөөд түүнийг цагдаагийн болон онцгой байдлын албан хаагчид зогсоохоор ажилласан. Улмаар ээж нь ирж охиныг буулгасан байна.

Сурагч охин юуны учир амиа хорлох гэсэн нь одоогоор тодорхойгүй байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.