Монголын рок поп урлагийн амьд домог “Хурд” хамтлаг бүх сайхан ээжүүд, эмэгтэйчүүддээ зориулан 3-р сарын 8-ны өдөр “Ханьдаа дуулъя”, "Инээмсэглэ бүсгүйчүүд" гэсэн хоёр тоглолтоороо бэлэг барьсан. Тус тоглолт танхим дүүрэн үзэгчдийн халуун дулаан уур амьсгал дунд үнэхээр гайхалтай болж өнгөрсөн билээ.

Тэгвэл тоглолт дууссаны маргаашнаас тоглолтын зохион байгуулагчид болон "Хурд"-ыханд эрчүүддээ зориулаад тоглолтоо хийгээчээ гэсэн хүсэлтүүд тасралтгүй ирсээр байгаа гэнэ. Үүний дагуу тоглолтын зохион байгуулагчид тэртээх 1977 онд бүтээгдэж өдгөө 40 шахам жилийн хугацаанд Монгол эрчүүдийн сүлд дуу болон эгшиглэсээр байгаа "Цэргийн бодол" дуугаараа нэрлэсэн тоглолтоо гуравдугаар сарын 18-ны өдөр 19:00 цагаас "Сastle" клубт 600 үзэгчид зориулан “VIP” хэлбэрээр хийх болсноо дуулгалаа. Ийнхүү "Хурд"-ын залуучууд бүсгүйчүүддээ бэлэг барьсны адилаар эрчүүдээ ч гэсэн баярлуулахаар болжээ.

Айл гэрийн чимэг болсон бүсгүй та эр нөхрөө хэрхэн баярлуулахаа төлөвлөж амжаагүй байгаа бол гуравдугаар сарын 18-нд "Хурд" хамтлагийн тоглолтоор дуртай дуугаараа хөглөгдөж нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжийг олгоорой.

Ингээд уншигчиддаа өнгөрсөн мартын 8-ны өдөр "Castle" клубд болсон "Ханьдаа дуулъя"тоглолтын зурагнаас хүргэж байна.





























www.Urlag.mn